"Өвөрхангай аймагт хүний амь насыг хохироосон П.Отгонбаатарыг 15-20 жилийн хорих ялаар зүйлчилсэн" гэж ЦЕГ-аас мэдээллээ

"Өвөрхангай аймагт хүний амь насыг хохироосон П.Отгонбаатарыг 15-20 жилийн хорих ялаар зүйлчилсэн" гэж ЦЕГ-аас мэдээллээ

Сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, хурандаа Т.Баттулга, "Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын даргын амь насанд халдсан иргэн О-г Эрүүгийн хуулийн 10.1.2.9, 10.1.2.14 гэдэг зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ нь 15-20 жил эсвэл бүх насаар нь хорих зүйл анги юм.

Тухайн хэрэгт нэр дэвшигч Г.Сайханбаяр холбоотой эсэх тухайгаа Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт бичгээр хандаж асуухад нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гэмт хэргийн оролцогч биш болох тухай хариу өгүүлсэн. Гэмт хэргийн оролцогч гэдэг нь хэрэгтэн, яллагдагч, иргэний хариуцагчийг хэлдэг" гэж мэдээллээ.