Завхан аймаг үерийн дараах ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж, үерээс хамгаалах 120 метрийн урттай далан босгожээ

Завхан аймаг үерийн дараах ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж, үерээс хамгаалах 120 метрийн урттай далан босгожээ

Завхан аймагт үерийн дараах хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Улиастай сумын Жинст багт 6 дугаар сарын 17-нд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан улсын Онцгой комиссоос олгосон гэр, хүнсний багцыг үерт өртсөн иргэдэд хүргэх ажлыг хийжээ. 

Түүнчлэн тус аймаг зургаадугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 2860 м куб лаг шавар, 2860 м куб шороог цэвэрлэж, Жинст багт 2 м өндөр, 1.5 м өргөн, 120 м урт далан босгоод байна. Мөн нийтийн эзэмшлийн 148961 м кв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн. Үерийн дараах хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Улиастай сумын Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын 5 сургууль, 9 цэцэрлэг, Хот тохижилт үйлчилгээний газар зэрэг 5 байгууллагын 72 алба хаагч, 1 механизм, 7 техник хэрэгсэлтэй ажиллаж, лаг шаврыг цэвэрлэсэн байна гэж Завхан аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.