ШУУРХАЙ: Японд амьдардаг 24 настай монгол залуу найзыгаа аврахаар гол руу ороод живж, амь насаа алджээ /ВИДЕО/

ШУУРХАЙ: Японд амьдардаг 24 настай монгол залуу найзыгаа аврахаар гол руу ороод живж, амь насаа алджээ /ВИДЕО/

Найзыгаа аврахаар голын усанд ороод, живсэн 20 гаруй насны монгол эрэгтэйг голын эргээс 50 метрийн зайд нас барсан байдалтай байхад нь олсон гэж Японы Yahoo.Japan сайт мэдээллээ.

Тодруулбал, Өчигдөр /2024.06.23/ 17:30 цагийн орчимд Японы Сагамихара хотын Чуо тойргийн Сагами голд эрэгтэй хүн живсэн байна гэх дуудлага мэдээлэл тус улсын цагдаагийн байгууллагад ирсэн байна. Улмаар дуудлага мэдээллийн дагуу цагдаа, гал сөнөөгчид тухайн газарт нэгжлэг хийж, эрэгтэйн цогцсыг өнөөдөр /2024.06.24/ өглөөний 08.00 цагийн үед голын ёроолоос олсон бөгөөд нас барсан болохыг нь тогтоожээ.

Эрэн хайх багын цагдаа нарын мэдээлснээр “Нас барсан 24 настай Д.А нь тус голын ойролцоо амьдардаг монгол найзынхаа хамт голын эрэгт ирсэн бөгөөд хамт явсан найз нь голын усанд живэх үед, түүнийг аврахаар гол руу орж, хамтдаа урссан. Үүний дараа найз нь өөрөө голын эрэг дээр гарч чадсан бөгөөд амь насанд нь аюулгүй. Осол болсон газарт голын ус ойролцоогоор 4 метрийн гүнтэй байсан бөгөөд борооны улмаас үерлэсэн байсан. Цагдаагийн байгууллага ослыг үргэлжлүүлэн шалгаж байна” гэлээ.

ВИДЕО: