БНСУ-ын "Гил" эмнэлгийн эмч нар зүрх, судасны төрөлхийн гажигтай монгол хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийж байна

БНСУ-ын "Гил" эмнэлгийн эмч нар зүрх, судасны төрөлхийн гажигтай монгол хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийж байна

БНСУ-ын "Гил" эмнэлэг өнөөдөр /2024.06.20/ УДЭТ-т зүрх, судасны төрөлхийн гажигтай монгол хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Өмнөд Солонгосын зүрх судас, цээжний мэс заслын профессор Чан Хю Чой, хүүхдийн зүрх судасны профессор Кён Жин Ан, Нийгмийн ажлын багийн ахлагч Ён Со Ён нарын таван сайн дурын ажилтан энэ сарын 18-21-ний өдрүүдэд буюу дөрвөн өдөр, гурван шөнийн хугацаанд монгол хүүхдүүдэд сайн дурын үзлэг хийж байна. Энэхүү үйл ажиллагааг Солонгосын Гил эмнэлэг болон Инчон хоттой хамтран “Азийн солилцооны хотуудын эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд хийж байгаа аж. 

Тус сайн дурын бүлгийнхэн зүрхний төрөлхийн гажигтай монгол хүүхдүүдэд үзлэг хийж, хагалгаанд орох шаардлагатай хүмүүсийг энэ оны сүүл хагаст Гил эмнэлэгт урьж, хагалгаа хийхээр төлөвлөжээ. Сонирхуулахад, Гил эмнэлэг 1992 оноос хойш дэлхийн 17 орны 448 зүрхний өвчтэй хүүхэд эмчилсэний 208 нь монгол хүүхэд байжээ.