ИРГЭН н.Сарантуяа: Ламхай нарыг хүчиндсэн гэх хэрэгт хүүг минь гүтгэж, бүх насаар нь хорих ял оноолоо

ИРГЭН н.Сарантуяа: Ламхай нарыг хүчиндсэн гэх хэрэгт хүүг минь гүтгэж, бүх насаар нь хорих ял оноолоо

Өнгөрсөн оны зургаадугаар сард Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж байсан нэр бүхий ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл цахим орчинд тархаж, энэ нь шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр нотлогдсон юм.

Тэгвэл “Ламхай нарын” гэх хэрэгт холбогдсон хүүхдүүдийн ар гэрийнхэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр хүчингийн хэрэгт холбогдсон 19 настай хүүгийн ээж, иргэн н.Саранчимэг “Миний хүү 2011 онд Энэтхэг явж нийтдээ 12 жил суралцсан. Миний хүүг гурвын гурван хүүхдийг хүчиндсэн мэтээр худал мэдээлэл дэлхийгээр нэг тараасан. 2023 оны хоёрдугаар сард миний бие муудаж ядруу байсан учраас ээжийгээ асрахаар монголдоо ирээд байхдаа Ганданд гарсан гэх зохиомол хэрэгт холбогдож, гурван хүүхэд хүчиндсэн хэрэгт гүтгэгдсэн. Үүнээс болж миний хүү эрүүгийн хэргийн хамгийн хүнд ялыг авч, бүх насаар нь хорих ял шийтгүүлэхээр шүүхэд шилжээд байна. Миний хүү нэг ч хүүхэд хүчиндээгүй. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг. Гандан хийдийг харлуулах зорилготой ажиллагаа гэж үзэж байна. Хохирсон гээд байгаа хүүхдийг шүүх шинжилгээний байгууллагад хоёр удаа шинжлүүлэхэд ямар ч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Миний хүүгийн нөхөн үржихүйн эрхтэн хэвийн бойжиж байна гэсэн дүгнэлт гаргасан. Би хүчиндүүлсэн гээд байгаа хүүхдийг өөрөө дагуулж, явж шинжилгээ өгүүлсэн. Хэрэг гарсан гэх хугацаа нь үргэлж зөрүүтэй. Миний хүүгийн Ганданд байгаагүй, Монголд байгаагүй үе нь таарч байгаа. Хохирсон гээд байгаа хүүхэд нь 100 хувь гүтгэлэг гэж хэлж байсан. Гэвч олонд үүнийгээ мэдээлдэггүй.

Үнэхээр миний хүүхэд хэрэг хийсэн бол надад өмөөрч хамгаалах сэтгэл байхгүй. Би өөрөө ч эх хүн. Гэвч айхтар доромжлуулж байгаа хүүгээ өрөвдөж байна. Хохироосон гээд байгаа хүүхдүүдийн ээжүүд дандаа өвчтэй, төлбөрийн чадваргүй, боломжгүй айлууд. Би үүнийг тохиолдол гэж харахгүй байгаа. Учрыг нь олохгүй гүтгэгдэж биеийн байдал нь муудаж буй хүү бид хоёрт монголын ард түмэн минь туслаач. Хуульчид, монголын төрийн өндөрлөгүүд, бурхан шашинтны төвүүд, Энэтхэг улсын ЭСЯ бусад холбогдох хүмүүс энэ асуудалд анхаарлаа хандуулаач хэмээн чин сэтгэлээсээ хүсье" гэв.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө