“Тодканнам”-ын толгой компаниас 168.9 сая төгрөг гаргуулж, хохирогчийн ар гэрийнхэнд олгохоор болжээ

“Тодканнам”-ын толгой компаниас 168.9 сая төгрөг гаргуулж, хохирогчийн ар гэрийнхэнд олгохоор болжээ

Одоогоос 5 жилийн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сард Хан-Уул дүүрэгт байрлах "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт өөх соруулах мэс засалд орсны улмаас 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын гомдлын дагуу өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцээд, Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг гэх хоёр эмчид оноосон ялыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “Тодканнам” эмнэлгээс 57 сая төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-т олгох заалтыг өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл, тус эмнэлгээс бус, толгой компани болох ТОДББ ХХК-иас хохирогчийн ар гэрийнхний нэхэмжилсэн мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн аж. Ингэхдээ оршуулгын болон буяны ажилд зарцуулсан 59.5, амь хохирогчийн “Тодканнам” эмнэлэгт төлсөн хагалгааны 3.5, түүний хууль ёсны төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймгаас Улаанбаатар хот руу ирж, буцсан шатахууны зардал 7.4 гээд нийт 250.1 сая төгрөг нэхэмжилсэн байдаг. Үүнээс шүүгдэгч нар 81.2 саяыг нь төлснийг хасаж, үлдэгдэл 168.9 сая төгрөгийг иргэний хариуцагч ТОДББ ХХК-иас гаргуулахаар болсон юм.

 

 

 

 

 

 

 

 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө