Эмэгтэйчүүдийг худалдаалж, хүчирхийлдэг гэгдэж байсан Сингапурын иргэнд оноосон хоёр жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Эмэгтэйчүүдийг худалдаалж, хүчирхийлдэг гэгдэж байсан Сингапурын иргэнд оноосон хоёр жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Охид, эмэгтэйчүүдийг худалдаалж, хүчирхийлдэг гэгдэж байсан Сингапурын иргэн Лох Сиен Чи гэгчид холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр /2024.06.18/ хэлэлцэхээр товлоод байгаа талаар бид мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэргийн шүүх хурал болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс Сингапурын иргэн Лох Сиен Чи гэгчид анхан шатны шүүхээс оноосон хоёр жилийн хорих ялыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.