МАН-аас нэрийг нь татсан Г.Сайханбаяр Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн бага хурал зарлалаа

МАН-аас нэрийг нь татсан Г.Сайханбаяр Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн бага хурал зарлалаа

Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт тус сумын АН-ын дарга Б.Баянмөнх нь МАН-ын сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар гэгчид зодуулж амиа алдсан хэрэг өнгөрөгч бямба гараг /2024.06.15/-т гарсан.

П.Отгонбаатар нь УИХ-ын 1 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа. Иймд Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс татаж буйгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ням гараг /2024.06.16/-т мэдэгдсэн. Тэгвэл Г.Сайханбаяр яг одоо Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийх гэж байна.