ХХБ-наас $2 саяыг залилж, шүүх хурлын өмнө оргон зайлсан Б.Бямбадоржийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна

ХХБ-наас $2 саяыг залилж, шүүх хурлын өмнө оргон зайлсан Б.Бямбадоржийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна

Худалдаа хөгжлийн банкнаас $2 саяыг залилсан Б.Бямбадорж шүүх хурлын өмнө дахин оргон зайлсан учир эрэн сурвалжилж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Б.Бямбадорж нь өнөөг хүртэл олдоогүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Б.Бямбадорж нар нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 432 дугаар салбараас 2021 оны тавдугаар сарын 25-ны /2021.05.25/ өдөр нэр бүхий этгээдүүд “Эрдэнэ Лайт” ХХК-ийн  төлөөлөх эрх бүхий нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж тус байгууллагын данснаас 2,000,000 /хоёр сая ам.доллар/-ын гүйлгээ хийж, залилсан байдаг юм. 

Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрбээр удаа дараа оргон зайлж байсан бөгөөд хамгийн сүүлд оргон зайлсан байхад нь Ховд аймгаас баривчилж, цагдан хорьж байгаад сулласан байдаг. Гэсэн ч Б.Бямбадорж нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн өмнөхөн дахин оргон зайлсан учир шүүх хурлыг ирэх сарын 08-ны өдөр хүртэл хойшлуулсан билээ.