“Оюу Толгой” компанийн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компани Үйл ажиллагаа хариуцсан захирлаар салбартаа 25 жил ажилласан Жо-Анне Дадлиг томилжээ.
Тэрбээр, Өмнөд Африк, АНУ дахь уурхайнууд болон Австралийн гүний уурхайд “Rio Tinto”-ийн техникийн багийнхантай хамтран ажиллаж байсан аж.
Энэхүү мэдээллийн дараа Нью-Йоркийн Хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны ханш арилжааны явцад зургаа орчим хувиар өссөн байна. Харин Торонтогийн Хөрөнгийн биржид 4.17 хувиар өссөн бол эсрэгээрээ “Rio Tinto”-ийн хувьцааны ханш 3.18 хувиар буурчээ.
Эх сурвалж: BloombergTv