Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн этгээд МАН-ын нэр дэвшигчийн ухуулагч гэдгийг нотлох баримт олон нийтийн сүлжээнд гарчээ

Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн этгээд МАН-ын нэр дэвшигчийн ухуулагч гэдгийг нотлох баримт олон нийтийн сүлжээнд гарчээ

Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт тус сумын АН-ын дарга Б.Баянмөнх нь МАН-ын сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар гэгчид зодуулж амиа алдсан хэрэг уржигдар /2024.06.15/ гарсан.

Тус хэргийн сэжигтэн П.Отгонбаатар нь УИХ-ын 1 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа. Иймд Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс татаж буйгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр /2024.06.16/ мэдэгдсэн.

Тэгвэл П.Отгонбаатар нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын сонгуулийн ухуулагч байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна. Тодруулбал, П.Отгонбаатар нь 59475 дугаартай үнэмлэхтэй, ЙЛ84**** гэсэн регистерийн дугаартай гэсэн ажээ. 

 

АН-аас өнөөдөр /2024.06.17/ хийсэн хэвлэлийн хурлын үеэр өмгөөлөгч Р.Булгамаа, "гэмт хэрэгт холбогдсон этгээдийн мэдээллийг сарниулах гэж оролдсон. Амь хохирогчийг ямар нэг байдлаар харлуулах гэж оролдож байна" гэж мэдэгдсэн юм.