Дорнод аймгийн Булган суманд гарсан зам тээврийн ослын улмаас нэг зорчигч амь насаа алджээ

Дорнод аймгийн Булган суманд гарсан зам тээврийн ослын улмаас нэг зорчигч амь насаа алджээ

Дорнод аймгийн Булган суманд өчигдөр /2024.06.16/бүхээгтэй ачааны автомашин суудлын жижиг тэрэгтэй мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл ослын улмаас нэг иргэн амь насаа алдсан байна. Тодруулбал, приус маркийн автомашинд зорчиж явсан 53 настай эрэгтэй нь ослын улмаас амь насаа алдсан харамсалтай осол болсон байна. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаад цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Дорнод аймгийн Булган сумын 27 дахь км зам нь эвдрэл ихтэй аж. Тиймээс нүх тойрох гэж машинууд мөргөлддөг, осолддог гэдгийг хэлж байгаа юм.