“Даймонд авч өгнө” хэмээн бага насны хүүхдүүдийг залилжээ

“Даймонд авч өгнө” хэмээн бага насны хүүхдүүдийг залилжээ

“Даймонд авч өгнө” хэмээн бага насны хүүхдүүдийг залилсан этгээдүүдийн хэргийг шалгаж дуусчээ. 

Тодруулбал, нэр бүхий иргэд 2023 оны аравдугаар сард цахим орчинд “Даймонд авч өгнө” гэх зар мэдээллийг байршуулан улмаар бага насны хүүхдүүдийг хуурч мэхлэн тэднээр дамжуулан тэдний асран хамгаалагч нарын банкны картын дугаарыг авч нэр бүхий аппликэйшны харилцах данстай холбон тухайн иргэдийн данснаас нь мөнгө шилжүүлэн авч залилсан үйлдлийг илрүүлэн иргэн А, Г нарын хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ оны 06 сарын 11-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн байна.