Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт тус сумын АН-ын дарга Б.Баянмөнх нь МАН-ын сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар гэгчид зодуулж амиа алдсан хэрэг өчигдөр /2024.06.15/ гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл амь хохирогчийг өчигдөр /2024.06.15/ 23:00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын байрны гадна сууж байх үед тус сумын 3 дугаар багт оршин суух, малчин П.Отгонбаатар ирж "чи хурлын дарга хийж чадаагүй одоо Ардчилсан намын дарга хийж чадахгүй. Чамд чаддаг юм гэж юу байна" хэмээн маргалдаж хоорондоо барьцалдаж салсаны дараа П.Отгонбаатар амь хохирогчийн хүзүүнд нэг удаа өшиглөж амь насыг нь хөнөөсөн талаар олон нийтийн сүлжээнд тус хэргийн гэрч гэх иргэний тодруулга нийтлэгдсэн байна. Одоо тус хэргийн сэжигтэн П.Отгонбаатарыг хойшлуулашгүйгээр цагдан хорьж, шалгаж эхэлсэн ба хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийгээд байгаа ажээ.
ВИДЕО:
Гэрчин яриа ... pic.twitter.com/3D4paOuOou
— Batdorj ?????????? (@batdorj911) June 16, 2024