ШУУРХАЙ: Сант сумын АН-ын даргын амь насыг хөнөөсөн этгээдийг цагдан хорьж, цогцост задлан шинжилгээ хийж байгаа ажээ

ШУУРХАЙ: Сант сумын АН-ын даргын амь насыг хөнөөсөн этгээдийг цагдан хорьж, цогцост задлан шинжилгээ хийж байгаа ажээ

Өчигдөр /2024.06.15/ УИХ-ын сонгуулийн 1-р тойрог буюу Өвөрхангай аймгийн Сант суманд тус сумын АН-ын дарга бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан бид өнөөдөр мэдээлсэн. 

Тэгвэл тус хэргийн талаар зарим эх сурвалжуудаас тодруулахад, “өчигдөр /2024.06.15/ 23.00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын байрны гадна тус намын дарга н.Баянмөнх сууж байх үед нь тус сумын 3 дугаар багт оршин суух, малчин н.Отгонбаатар ирж маргалдаж хоорондоо барьцалдаад салах үеэр н.Отгонбаатар талийгаачийн хүзүүнд нэг удаа өшиглөхөд хохирогчийн хоолой боогдоод амьсгалж чадахгүй байсан. Ингээд Сант сумын АН-ын байранд байсан хүмүүс гарч ирж, түргэн тусламж дуудсан” гэх мэдээллийг өгч байна. Харин өдгөө талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд сэжигтэн н.Отгонбаатарыг Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд авчирч цагдан хорьж, шалгаж эхэлсэн байна.