ВИДЕО: АН-аас нэр дэвшигч П.Мөнхтулгыг Архангайд сонгуулийн сурталчилгааны нээлтэд оролцож байхад нь цагдаагаас дуудан авч явжээ

ВИДЕО: АН-аас нэр дэвшигч П.Мөнхтулгыг Архангайд сонгуулийн сурталчилгааны нээлтэд оролцож байхад нь цагдаагаас дуудан авч явжээ

УИХ-ын 2024 оны сонгуульд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад АН-аас нэр дэвшиж буй П.Мөнхтулгыг сонгуулийн нээлтийнх нь үеэр цагдаагийн байгууллага дуудаж, байцаалт авч, сонгуулийн сурталчилгааных нь нээлтэд оролцох боломжоор хангаагүй байна гэх мэдээлэл гараад байна.

Учир нь түүнийг Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг зөрчсөн гэх үндэслэлээр байцаалт авсан аж. Энэ талаар П.Мөнхтулга, “2023 он буюу сонгуулийн жилээс өмнө багийн засаг дарга нарт зөөврийн компьютер өгсөн юм. Гэтэл үүнийг сонгуулийн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бололтой” гэсэн утгатай мэдээллийг хийлээ. Энэ талаар иргэн Д.Мөнх-Эрдэнэ “Архангайд АН-ын нэр дэвшигчийг барилаа” гэсэн тайлбартай мэдээллийг хүргэжээ.

ВИДЕО: