Энэтхэгийн 968 сая сонгогчийн саналыг цуглуулах долоон үе шаттай нүсэр парламентын сонгууль дөрөвдүгээр сард эхлээд өнгөрсөн Бямба гарагт өндөрлөсөн. Харин сонгуулийн үр дүн төсөөлж байснаас өөрөөр гарч, одоогийн эрх баригч нам парламентад олонхын статусаа алдаад байгаа юм.
Тодруулбал, Нарендра Моди гурав дахь удаагаа ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой болсон ч түүний “Бхаратия Жаната” нам дангаар засгийн газар байгуулах боломжгүй болсон байна. Учир нь тус нам парламентийн 543 суудлаас 400 суудал авах зорилготой байсан ч 240 суудал авчээ. Харин түүний гол өрсөлдөгч Энэтхэгийн Үндэсний Конгресс нам 52 суудал авах зорилтоо бараг хоёр дахин давуулж, 99 суудал авсан байна.
Тиймээс Моди хамтарсан засаг байгуулахаар өчигдөр уулзалтанд орсон байна.