НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр УИХ-ын сонгуулийн 8 дугаар тойрогт ХҮН-аас нэр дэвшихээр горилж байна. Түүний цэцэрлэгийн хүүхдүүдтэй тоглож буй бичлэг өнгөрсөн амралтын өдөр олон нийтийн сүлжээнд тавигдаж иргэдийн шүүмжлэлийг дагуулаад буй.
Тэгвэл тэрбээр "Уг бичлэгийг хийхдээ хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс зөвшөөрөл авсан. Хүүхдүүдийн биед зөвшөөрөлтэй хүрсэн. Хүүхэдтэй тоглох нь тийм муухай үйлдэл юм уу" гэж мэдэгджээ. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос уг үйлдлийг "Сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл биш. Уг үйлдэлтэй холбоотой гомдол мэдээлэл ирээгүй. Ирвэл холбогдох байгууллагаар шалгуулна" гэлээ.