Н.Номтойбаяр: Би авлигын хэргээр шүүхээс ял авч байгаагүй гэдгээ нотлохын тулд Дээд шүүхэд хандаж байна

Н.Номтойбаяр: Би авлигын хэргээр шүүхээс ял авч байгаагүй гэдгээ нотлохын тулд Дээд шүүхэд хандаж байна

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр Улсын Дээд шүүхээс тайлбар авахаар хандлаа.

Тэрээр энэ үеэрээ “УИХ-ын сонгуулийн хуулийн тухай бичиг баримт бүрдүүлэх явцад цагдаагийн газраас намайг авлигын хэргээр ял авч байсан гэх ойлголт өгөхөөр албан бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байсан. СЕХ тэр бичигт үндэслэн намайг нэр дэвшигчидээс хасах шийдвэр гаргасан. Нэг зүйлийг хэлэхэд миний бие авлигын хэргээр ял авч байгаагүй. Энэ асуудлаар Дээд шүүхээс “Н.Номтойбаяр гэх хүн шүүхээс авлигын хэргээр ял авч байсан уу үгүй юу” гэдгээр тайлбар авахаар хандаж байна.

ЦЕГ энэ талаар мэдсээр байж, өмнө нь ерөнхий прокуророос мэдээлэл авсан байж мэдэн будилж Дээд шүүхээс тайлбар авна уу гэсэн. Тиймээс би Сонгуулийн тухай хуулийн 29.9-н дагуу бүх холбогдох бичиг баримтуудаа хавсаргаад Дээд шүүхэд хандлаа" гэв.