Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн айлчлалын үеэр нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтыг зохион байгуулж байна

Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн айлчлалын үеэр нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтыг зохион байгуулж байна

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийхээр зургаадугаар сарын 01-нд манай улсад ирээд байгаа билээ.

Тэгвэл А.Г.Лукашенкогийн аюулгүй байдлыг хангаж, төрийн тусгай нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтыг зохион байгуулж байгаа аж. Тиймээс иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зарим зохицуулалтыг хийх тул төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж дэмжлэг үзүүлнэ үү гэж албаныхан мэдээллээ.