Бямба гарагийн орой Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод айлчлан ирсэн Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр буюу Ням гарагт Чингис хаан Үндэсний музейг үзэж сонирхсон байна.
Уг арга хэмжээнд Монгол Улсын соёлын сайд Ч.Номин, гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, музейн ерөнхий захирал С.Чулуун зэрэг албаны хүмүүс оролцсоныг Беларусийн БелТА агентлаг мэдээлжээ.
“Монголын олон зуун жилийн түүхийг өгүүлсэн музейн үзмэрүүд гайхамшигтай юм. Эх орныхоо түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах үйлсэд зориулж буй Монголын ард түмний сэтгэл зүрх, хайр, урам зориг нь гүн хүндэтгэл төрүүлж байна” гэж Лукашенко музейн хүндэт зочны дэвтэрт бичсэн байна.