Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй буюу авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн, ялтай хугацаа дуусаагүй, татварын өртэй нэр бүхий 154 хүнийг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл эдгээр хүмүүсээс 104 хүн нь дахин бүртгүүлэхээр СЕХ-нд бичиг баримтаа хүргүүлсэн байна. Тухайлбал, ялтай байдал нь дуусаагүй шалтгаанаар бүртгэхээс татгалзаад байсан Монголын хүний төлөө намын Х.Бат-Ялалт, татварын хугацаа хэтэрсэн өртэй гэх шалтгаантай АН-ын Ж.Баясгалан, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар татварын өр төлбөрөө төлж, дахин бүртгүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд хандсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.