CЕХ-ноос сонгогчдын боловсролд зориулан “Санал авах загвар гэр”-г Ялалтын талбайд байгуулжээ

CЕХ-ноос сонгогчдын боловсролд зориулан “Санал авах загвар гэр”-г Ялалтын талбайд байгуулжээ

Сонгуулийн ерөнхий хорооноос “Санал авах загвар гэр” тохижуулжээ. Иргэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загвар, санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцаж, сонгуулийн зохион байгуулалтын талаарх мэдээллийг авах боломжтой.

“Санал авах загвар гэр”-ийг Ялалтын талбайд байрлуулсан бөгөөд амралтын өдрүүдэд ажиллана гэж СЕХ-ноос мэдээлэв. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд санал өгөхдөө сонгогчид хоёр тусдаа саналын хуудас бөглөнө. Эхний хуудаст тойрогт нэр дэвшигчдийг сонгох хэсэг, дараагийн хуудаст нам эвсэлд санал өгөх хэсэг бий.




Өнөөдөр морь өдөр

34 минутын өмнө