Артист "Sekstsagaanbogd" Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ирэх сонгуульд дэмжихээ илэрхийлжээ

Артист "Sekstsagaanbogd" Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ирэх сонгуульд дэмжихээ илэрхийлжээ

Артист, комедиан, лектор "Sekstsagaanbogd" буюу Б.Гантулга өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ирэх сонгуульд дэмжихээ илэрхийлсэн нь олон хүний дургүйцлийг хүргэж, шүүмжлэл дагууллаа.

Тэрээр "Хүн бүхэн ил тод байж, хүссэн хүнээ дэмжих эрхтэй. Би энэ сонгуулиар МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байгаа. Шалтгаан нь гэвэл би тухайн хүний номнуудыг уншаад, хийсэн ажлуудтай нь бодитоор танилцаад энэ хүнийг дэмжих нь зөв юм байна гэсэн итгэл тогтсон. Тэгсэн хүмүүс өөдөөс "МАН 8 жил засаглачихлаа. Энэ хугацаанд амьдрал сайжирсангүй гэдэг. Тэгвэл энэ утаа, түгжрэл гэх асуудлууд чинь 30 жилийн өмнөх асуудал. Анхнаасаа менежмент буруу явсан, авилгачид байсан, 30 жил асуудалтай байсан учраас үр дүн нь одоо гарч байна гэсэн үг. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд Ерөнхий сайд авилгачидтай тэмцлээ, тэдний нэрсийг баримттай зарлалаа, дахиж улсын сангаас зээл авах боломжгүй болголоо. Тэгэхээр би цааш цаашдаа ийм зүйлс яриад явна" гэжээ.

Түүний хувьд философич, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, инстаграм хуудсандаа 84 мянга гаруй дагагчтай нөлөөлөгч залуусын нэг юм.