Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Г.Дугаржавыг АТГ-аас 48 цагийн хугацаатайгаар саатууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Г.Дугаржавыг АТГ-аас 48 цагийн хугацаатайгаар саатууллаа

Авлигатай тэмцэх газраас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагуудын өрөөнд өчигдрөөс эхлэн нэгжлэг, шалгалт хийж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Өнөөдөр тус үйлдвэрийн хэд, хэдэн өрөөг битүүмжилсэн гэж байгаа юм. Тэгвэл тус үйлдвэрийн захирал Г.Дугаржавыг АТГ-аас 48 цагийн хугацаатайгаар саатуулжээ. 

Тодруулбал, тэрбээр төмрийн хүдрийн агуулгыг гааль дээр худал мэдүүлж ашиг олох замаар улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр шалгаж байсан бөгөөд ингэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, компаниудад төмрийн баяжмалыг хууль бусаар өгч, татваргүй хилээр гаргасан байж болзошгүй байна.