“Газар орны нэр өөрчилсөн” гэх Баян-Өлгий аймгийн 14 иргэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 31-ний өдөр товлогджээ

“Газар орны нэр өөрчилсөн” гэх Баян-Өлгий аймгийн 14 иргэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 31-ний өдөр товлогджээ

"Газар орны нэр өөрчилсөн" гэх хэргээр яллагдагчаар татагдсан Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ирэх баасан гарагт буюу тавдугаар сарын 31-ний өдөр болохоор товлогджээ. 

Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнууд болох Д.Бауыржан нарын 14 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг юм.