Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Амралтын гудамжинд байрлах гэрээсээ энэ сарын 20-ны өдөр гараад сураггүй алга болсон О.Булганхангайг эрэн хайж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тухайн хүүхэд нь гэрээс гарахдаа сурагч дүрэмт хувцастай, хар өнгийн илгэн хүрэмтэй, шаргал өнгийн гуталтай, бор өнгийн үүрдэг цүнхтэй гарсан байна.