Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт байрлах хийдээс 2022 онд хулгайд алдагдсан бурханы цагдаа нар олж илрүүлжээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт байрлах хийдээс 2022 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хулгай орж, түүх соёлын дурсгалт зүйл болох бурхан, хонх, дамар зэрэг эд зүйлс алдагдсан байна. Улмаар цагдаагийн байгууллагаас уг хэргийг мөрдөн шалгаж байсан бөгөөд энэ сарын 09-ны өдөр тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид олж илрүүлжээ. Тус хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа аж.