Сураггүй болоод гурав хонож байсан охиныг эсэн мэнд олжээ

Сураггүй болоод гурав хонож байсан охиныг эсэн мэнд олжээ

Өнгөрсөн баасан гарагт буюу тавдугаар сарын 17-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон охиныг ар гэрийнхэн нь эрэн хайж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл алга болсон охиныг өчигдөр гэрийнх нь ойролцоо газраас олсон байна.

Охин өнгөрсөн баасан гаригт буюу тавдугаар сарын 17-ны өдрийн 16:40 цагт Нэгдүгээр хорооллын “Хархорин” захын арын 20 дугаар байрнаас гараад сураггүй болсон гэх мэдээлэл гарсан юм.