Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн төмөр замд гарсан саатлын улмаас өнөөдөр өглөө Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар өртөөнөөс Улаанбаатар явах 06:58-н 272-р галт тэрэгний аялал тодорхойгүй хугацаагаар зогсох болсныг Сүхбаатар өртөөнөөс мэдээлжээ.
Энэхүү саатлын улмаас зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орсон байна. Үүнд,
- Тавдугаар сарын 21-ний өдрийн 10:35 цагт Улаанбаатар-Сүхбаатар чиглэлд аялах 271-р галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс Дархан өртөө хүртэл цагийн хуваарийн дагуу хэвийн аялна.
- Харин мөн өдрийн 16:35 цагт Улаанбаатарт хүрэлцэн ирэх Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 272-р галт тэрэгний аялал цуцлагдсан байна.
Тиймээс эрхэм зорчигч та тасалбар буцаалтыг шимтгэлгүй хийлгэж, яарч буй тохиолдолд тээврийн өөр төрлийг сонгон үйлчлүүлнэ үү. Та бүхнээс хүлцэл өчье” гэж төмөр замын байгууллагаас мэдэгджээ. Бид гарсан саатал, гэмтлийн талаар Сүхбаатар өртөөнөөс тодруулахад “Гэмтэл яг Сүхбаатар өртөөн дээр биш зам хооронд гарсан. Яг юунаас болж гэмтэл гарсан талаар хэлэх боломжгүй” гэх хариултыг өглөө. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төмөр замдаар хоногт дунджаар 8-10 галт тэрэг солилцож, 113 вагон нефтийн бүтээгдэхүүн хүлээн авдаг Монгол улсын төмөр замын коридорын гол цэг юм.
Харин дээрх саатал нь төмөр замын Ерөө-Орхон өртөөний хаалттай гарам дээр ачааны машин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарсны улмаас үүсчээ. Тус ослын улмаас зургаан галт тэрэг замаасаа гарч осолджээ. Тиймээс эвдэрсэн замыг яаралтай засч, хөдөлгөөнийг хэвийн болгохоор ажиллаж байгаа аж.