ТОДРУУЛГА: Сураггүй болсон залууг автобусанд нас барсан байдалтай байхад нь олсон

ТОДРУУЛГА: Сураггүй болсон залууг автобусанд нас барсан байдалтай байхад нь олсон

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр байрлах "Долоон буудал" дахь ажлын газраасаа энэ сарын 10 /2024.05.10/-ны өдөр /2024.05.10/ гараад сураггүй болсон Б.Оч гэх залууг нас барсан байдалтай олсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийн ЭНД ДАРЖ харна уу. 

ВИДЕО: 

Улмаар өчигдөр буюу энэ сарын 15-ны /2024.05.15/ оройн 21:00 цагийн орчимд алга болсон иргэн Б.Оч нас барсан байдалтай олдсон гэх харамсалтай мэдээг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас ар гэрт нь мэдэгдсэн байдаг.

Тэгвэл бид энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо "Монел" орчимд автобусанд хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байна” гэлээ. Сануулахад, Б.Оч нь тавдугаар сарын 10-ны өдрийн 16:30 цагт автобусны буудал орчмоос сураггүй алга болоод байсан юм. Улмаар түүнийг таван өдөр эрэн хайж, нас барсан байдалтай олсон гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас ар гэрт нь мэдэгдээд байгаа юм.