Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар Элэг шилжүүлэн суулгах чиглэлээр манай улсад суралцжээ

Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар Элэг шилжүүлэн суулгах чиглэлээр манай улсад суралцжээ

Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар дөрөвдүгээр сарын 16-наас тавдугаар сарын 16-нд нэг сарын хугацаатай Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт суралцжээ. УНТЭ, ОХУ-ын Красноярск мужийн төв эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд амжилттай суралцаж төгссөн ОХУ-ын эмч нарт сертификат гардуулах ёслол УНТЭ-ийн хурлын танхимд өнөөдөр болов. Эмч нарын бүрэлдэхүүнд ОХУ-ын Красноярск мужийн эмнэлгийн эмч Соболев Павел, Цокаев Муслим, Скуратов Алексей, Потылицина Екатерина нар багтаж байгаа аж. 

Ёслолын ажиллагааг нээж УНТЭ-ийн захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ, “Урьд өмнө бид гадагшаа явж суралцдаг байсан бол одоо гадны эмч мэргэжилтнүүдийг сургаж эхэлж байгаад баяртай байна. Өнгөрсөн жил бид Элэг шилжүүлэн суулгах чиглэлээр олон улсын хурлыг зохион байгуулсан. Тэр үеийн статистик мэдээллээр манай элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараах амжилтаар дэлхийн өндөр хөгжилтэй орны үзүүлэлтээс илүү байсан. Энэ нь гаднын эмч мэргэжилтнүүд манайд суралцахад нөлөөлсөн байх. Цаашид хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд сургалтад хамрагдсан 4 эмчид сертификатыг нь гардуулжээ. 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө