"ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль хууль бус" хэмээн  Европын холбоо үзэж, В.Путинтай харилцах харилцаагаа хязгаарлахыг уриалжээ

"ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль хууль бус" хэмээн Европын холбоо үзэж, В.Путинтай харилцах харилцаагаа хязгаарлахыг уриалжээ

Европын парламент өчигдөр /2024.04.25/ хуралдаж "ОХУ-д болсон Ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бус" хэмээн үзэж, тус холбооны гишүүн орнуудыг В.Путинтай харилцах харилцаагаа хязгаарлахыг уриалсан байна. 

Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сар /2024.03/-д болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин 80 гаруй хувийн саналаар ялалт байгуулсан гэж тус улсын сонгуулийн хорооноос мэдэгдсэн. Тус сонгуульд В.Путин, Л.Слуцкий, В.Даванков, Н.Харитонов гэсэн дөрвөн хүн нэр дэвшиж өрсөлдсөн юм. 

Харин өчигдөр хуралдсан Европын холбооны тогтоолд, "ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль гэгч нь Украины эсрэг түрэмгий дайны айдас, хэлмэгдүүлэлтийн уур амьсгалд болж өнгөрсан. Европын парламент Европын холбооны орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалж байна" гэжээ. Мөн "ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр чөлөөт хэвлэл, хараат бус ажиглагч байгаагүй. Иймд тус сонгууль нь хууль бус, ардчилсан бус" хэмээн дурджээ. Улмаар Европын холбооны гишүүн орнуудад хандан "Дайныг эсэргүүцэгч оросын иргэдэд хүмүүнлэгийн болон визний дэмжлэг үзүүлэх"-ийг уриалсан байна. Европын холбооны тус тогтоолыг нийт 522 гишүүний 493 гишүүн нь дэмжиж баталсан байна. 

Эх сурвалж: Change.org