"Шойгугийн хүн" гэх ОХУ-ын Батлан ​​хамгаалахын дэд сайд Т.Ивановыг авлигын хэргээр баривчилжээ

"Шойгугийн хүн" гэх ОХУ-ын Батлан ​​хамгаалахын дэд сайд Т.Ивановыг авлигын хэргээр баривчилжээ

ОХУ-ын Батлан ​​хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг онц их хэмжээний хахууль авсан хэргээр саатуулжээ. Оросын мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар Т.Иванов гуравдагч этгээдээс "Батлан ​​хамгаалах яамны хэрэгцээнд зориулж гэрээт болон туслан гүйцэтгэгч ажлын явцад эд хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр" хахууль авахаар тохиролцсон аж. Иймд энэ хэрэгт холбогдсон хоёр дахь хүн болох Т.Ивановын найз Сергей Бородин гэх хүнийг мөн баривчилжээ. Түүнийг Т.Ивановын нэгэн адил их хэмжээний авлига авсан хэрэгт буруутгаж байгаа аж. Сонирхуулахад, Дэд сайд Тимур Ивановыг "ОХУ-ын Батлан ​​хамгаалахын С.Шойгугийн хүн" гэдэг байна. 

Эх сурвалж: Varlamov news