Голын мөс эрт цөмөрч байгаа тул цагаан зээр усанд үхэх тохиолдол ихэсчээ

Голын мөс эрт цөмөрч байгаа тул цагаан зээр усанд үхэх тохиолдол ихэсчээ

Сүүлийн жилүүдэд Онон-Балжийн байгалийн цогцолборт газар цагаан зээрийн томоохон сүргүүд нүүдэллэн ирж өвөлжин, хавартаа буцдаг бөгөөд буцаж нүүдэллэх шилжилт хөдөлгөөн нь жил бүрийн 3-4 дүгээр сард явагддаг байна.

Энэ жилийн хувьд олон жилийн дунджаас дулаан байгаатай холбогдуулан голын мөс эрт цөмөрч, голын усанд цагаан зээр эндэх тохиолдол их гарч байгаа талаар Онон-Балжийн байгалийн цогцолборт газраас мэдээлжээ.

Иймд тус хамгаалалтын захиргаа Дэлхийн байгаль хамгаалах сангийн МХГ болон нутгийн иргэдтэй хамтран Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02, 04 тоот албан даалгавар, Салбарын хяналтын газрын 224 оны 1/11 тоот удирдамжийн хүрээнд Онон, Балж голуудын сав газар дахь мал, амьтны сэг зэмийг цэвэрлэх ажлыг хийж байна. Одоогийн байдлаар нийт 31 толгой цагаан зээрийг уснаас гаргаж халдваргүйжүүлэн устгаад байгаа аж.

 




Өнөөдөр могой өдөр

29 минутын өмнө