А.Навальныйгийн өөрийнхөө тухай бичсэн намтрыг аравдугаар сард хэвлэлтэд гаргана гэж мэдээлжээ

А.Навальныйгийн өөрийнхөө тухай бичсэн намтрыг аравдугаар сард хэвлэлтэд гаргана гэж мэдээлжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч байсан Алексей Навальный нас барахынхаа өмнө өөрийн намтрыг нууцаар бичсэн бөгөөд түүнийг нь энэ оны сүүлээр хэвлэнэ хэмээн эхнэр нь мэдээлсэн талаар Reuters нийтэлжээ. 

Навальный нь энэ оны хоёрдугаар сард 47 насандаа шоронд нас барсан. Дэмжигчид болон эхнэр нь түүний үхэлд Путиныг буруутгаж байсан юм. Харин Кремлиэс Навальныйгийн үхэлд ямар ч холбоогүй болохоо мэдэгдсэн. Эхнэрийнх нь хэлснээр Навальный 2020 онд “Эх оронч” хэмээх өөрийн намтрыг бичиж эхэлсэн бөгөөд нас барахынхаа өмнөхөн дуусгасан гэв. Номыг нь аравдугаар сарын 22-нд 11 хэл дээр хэвлэн гаргах аж. Тэрбээр өөрийнхөө амьдралаас гадна дарангуйлалтай хэрхэн тэмцэж ирсэн тухайгаа хуваалцсан гэнэ.