Улсын эмнэлэгт авсан үзлэгийн цагтаа очоогүй бол 20 мянган төгрөгний торгууль төлөхөөр болжээ

Улсын эмнэлэгт авсан үзлэгийн цагтаа очоогүй бол 20 мянган төгрөгний торгууль төлөхөөр болжээ

Эмнэлэгт цаг авсан ч тухайн товлолт өдөртөө очихгүй байх тохиолдлоос болж эмч, өвчтнүүдийн хувьд цаг алдах, тусламж, үйлчилгээ авч чадахгүй байх тохиолдол их байдаг. Тиймээс улсын эмнэлэгт цаг аваад тухайн товлолт хугацаандаа очоогүй иргэдэд торгууль ногдуулахаар болжээ. Тодруулбал, эхний удаа авсан цагтаа очоогүй иргэд дахин үзлэгийн цаг авах бол 20 мянган төгрөгийн торгууль төлөхөөр болсон байна.

Тус торгууль нь эмнэлгийн орлого болж үлдэх зохицуулалттай журам батлагдсан байна. Журмыг Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын ерөнхий газраас гаргасан бөгөөд торгуулийн мэдээллийг эмнэлэг заавал мэдээлэх ёстой аж. Гэхдээ торгуулийн дүн хасагдсан ч ЭМД-ын сангаас иргэнд олгох тусламж үйлчилгээний зардал суутгагдахгүй, бүрэн дүнгээр олгогдоно гэдгийг ЭМДЕГ-аас мэдээллээ.