Улсын дээд шүүхийн “Улсын төрийн намын бүртгэл”-д эхний гуравдугаарт бичигддэг Монголын ногоон нам /МНН/ болон 13 дугаарт бичигддэг М.Энхсайханы гэх тодотголтой Монголын үндэсний ардчилсан нам /МҮАН/ хамтарч “Үндэсний эвсэл” нэрээр УИХ-ын 2024 оны сонгуульд орохоор болж, даргаараа УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг сонгосон билээ.
Шүүхээс ял сонсож, биеэр эдлээд гарч ирсэн Н.Номтойбаярын жижиг намуудыг ашиглан улс төр хийж МАН-даа “эргэн эрэлт” хийх гэж буй хэлбэр нь энэ юм. Н.Номтойбаяр нь 2024 оны УИХ-ын сонгуульд тойрогт бус намын жагсаалтад орно гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл "Үндэсний эвсэл"-ээс МАН-ын гишүүд рүү ярьж элсэх урилгыг өгчээ. Эх сурвалжийн энэ талаар ярихдаа "Манай намын хэд, хэдэн гишүүн "Үндэсний эвсэл"-д элссэн. Надтай холбогдож мөн ийм санал тавьсан. Миний хувьд намын гишүүнчлэлээ солихгүй гэсэн бодолтой байгаа. Тийм учраас татгалзсан хариу өгсөн" гэсэн юм.