Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн V бүсийн 10 мандат дээр МАН-аас Ж.Энхбаяр, АН-аас С.Баярцогт нар нэр дэвшихээр горилж байна

Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн V бүсийн 10 мандат дээр МАН-аас Ж.Энхбаяр, АН-аас С.Баярцогт нар нэр дэвшихээр горилж байна

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт зохион байгуулна. Энэ жилийн сонгуулийг холимог системээр бүсчилсэн том тойрогт явуулахаараа онцлогтой.

Тодруулбал, УИХ-ын 78 гишүүн олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж сонгуулийн хуулинд заасан. Тогтоолын төсөлд сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгасан юм. Ингэж сонгуулийн тойргийг бүсчлэхдээ Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийг тавдугаар тойрог болгосон бөгөөд 9+1 буюу 10 мандат дээр нэр дэвшигчийг өрсөлдүүлэх юм. Энэ бол газар тариалан, үйлдвэр, эрчимжсэн хөдөө аж ахуйн бүс.

-Б.БАТТӨМӨР ТЭТГЭВЭРТЭЭ ГАРЧ ОРОНД НЬ ДАРХАНЫ МАН -ЫНХАН ӨРСӨЛДӨХӨӨР ХӨӨЦӨЛДӨЖ БАЙНА-

Одоогоор Төв аймгаас УИХ-д Ж.Батжаргал, Н.Энхболд, Ц.Туваан, Сэлэнгээс Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Дархан-Уул аймгаас Б.Жавхлан, Г.Дамдинням, Б.Баттөмөр нарын есөн гишүүн ажиллаж байна.

Харин 2024 оны УИХ-ын сонгуульд тус тойрогт дээрх гишүүн бүгд нэр дэвшихээр горилж байгаа аж. Гэхдээ эднээс Б.Баттөмөрийг тэтгэврийн насанд хүрсэн оронд нь залуу хүн нэр дэвшүүлнэ гэх яриа яригдаж байна. Мөн Н.Энхболд нэр дэвших хүсэлтээ илэрхийлээгүй аж. Түүний орон Боомтын сэргэль хариуцсан сайд Б.Тулга эсвэл Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Лүндэгийн Наранбаатар нарыг дэвшүүлж магадгүй тухай мэдээлэл байгаа юм. Эдгээрээс гадна Дархан-Уул аймгийн МАН-ынхан сонгуульд нэрээ дэвшүүлэхээр идэвхийлэн гүйлдэж байгаа аж.

Гэхдээ энэ бүсээс сонгогдсон хэд, хэдэн гишүүн ёс зүй болон бусад гэмт хэрэгт нэр холбогдсон. Тэгэхээр тэднийг дэвшүүлэлгүйгээр оронд нь өөр хүмүүст мандат олгох нөхцөл байдал үүсч болзошгүй. Мөн Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр, “Шилэн” гэх Д.Цогтгэрэл мөн энэ бүсэд нэр дэвшихээр хөөцөлдөж буй.

- АРДЧИЛСАН НАМААС Ц.ТУВААН АХЛАГЧТАЙ АРАВТ БАГ АЖИЛДАА ОРЖЭЭ-

Харин нөгөө талд Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Ц.Туваан ахлагчтай аравт баг гарч, энэ бүсэд ажиллаж эхэлжээ. Тус намаас УИХ-ын гишүүн Ц.Туваан, Сайд асан С.Баярцогт, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дарга Б.Батжаргал, Сэлэнгэ аймагт нэр дэвшиж байсан, Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх асан Д.Үүрийнтуяа, Далайн Батбаяр, эмч мэргэжилтэй Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Эрдэнэсувд, Хүнс судлаач Б.Баянмөнх, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд нэр дэвшссэн анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа нар горилж байна.

Намууд нэр дэвшигчдээ 80 хувьтай тодруулсан бөгөөд тавдугаар сарын 20-ны хурлаараа эцсийн байдлаар тодорхой болгож мандатаа өгөх юм.




Улаанбаатарт 3 градус дулаан байна

41 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

43 минутын өмнө