Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг асуудлаар олон улсын байгууллага, Хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах Ажлын хэсгийн ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоогоор ахлуулан байгуулсан байна.
Ажлын хэсэгт ХЭҮК болон ШЕЗ, цагдаа, тагнуул байгууллагын төлөөлөл орж ажиллахаар болжээ. Тус ажлын хэсэг нь С.Зоригийн амийн хөнөөсөн гэх хилс хэргээр ял эдэлж, эрүүдэн шүүгдсэн Монгол Улсын иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх асуудлаар олон улсын байгууллагатай хамтарч ажиллах аж.