Орост болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 143 болон нэмэгдэж, эдгээрээс 134 хүнийг хэн болохыг нь тогтоожээ

Орост болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 143 болон нэмэгдэж, эдгээрээс 134 хүнийг хэн болохыг нь тогтоожээ

ОХУ-ын Москва мужийн “Крокус Сити Холл” төвд болсон террорист халдлагын хохирогчдын тоо 551 болж нэмэгдсэн байна. Харин тус террорист халдлагын улмаас 143 хүн амиа алдсан ба эдгээрийн 134 хүний ​​хэн болохыг тогтоож, хэн нь тодорхойгүй байгаа бусад хохирогчдод генетикийн шинжилгээ хийж байгаа ажээ. 

Кремлын хэвлэлийн төлөөлөгч Д.Песков Крокус дахь террорист халдлагад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ямар хариу үйлдэл үзүүлсэн талаар мэдээлэл өгөхдөө, "Төрийн тэргүүн ийм эмгэнэлт явдлыг даван туулахыг хичээж байгаа. Надад итгээрэй. Хэрэв та түүний нүүрэнд нулимс хараагүй бол энэ нь түүнийг гашуудаагүй гэсэн үг биш шүү" гэжээ. 

Эх сурвалж: Varlamov news