"Украин зуу, зуун хуягт тээвэрлэгч хүлээн авах болно" гэж Францын Батлан хамгаалахын сайд мэдэгджээ

"Украин зуу, зуун хуягт тээвэрлэгч хүлээн авах болно" гэж Францын Батлан хамгаалахын сайд мэдэгджээ

Францын Ерөнхийлөгч Э.Макрон сүүлийн долоо хоногт "Орос Украиныг ялахыг зөвшөөрөхгүй" гэж нэг бус удаа мэдэгдсэн.

Тэгвэл Францын "La Tribune" сонинд тус улсын Батлан ​​хамгаалахын сайд С.Лекорнутай хийсэн ярилцлагыг нийтэлж, Парисын бэлтгэж буй Украинд үзүүлэх цэргийн тусламжийн багцын талаар ярьсан байна. Тодруулбал,  С.Лекорну ярихдаа "Киев "зуу зуун" хуягт тээвэрлэгч хүлээн авна. Францын арми одоогоор VAB хуягт тээвэрлэгчийг шинэ Гриффонуудаар сольж байна. VAB хуягт тээвэрлэгч 40 хүртэл жил явж болох ч эдгээр хуучин машинууд гүйсээр байна" гэж тэрбээр тайлбарлажээ. 

Эх сурвалж: BBC