ВИДЕО: Голландад зэвсэгт этгээд шөнийн цэнгээний газрыг барьцаалж, "бөмбөг дэлбэлнэ" гэж сүрдүүлсэн ч эцэст нь бууж өгчээ

ВИДЕО: Голландад зэвсэгт этгээд шөнийн цэнгээний газрыг барьцаалж, "бөмбөг дэлбэлнэ" гэж сүрдүүлсэн ч эцэст нь бууж өгчээ

Өчигдөр /2024.03.30/ Голландын Эде хотын нэгэн шөнийн цэнгээний газарт хүн барьцаалсан хэрэг гарчээ. Тодруулбал, зэвсэгт этгээд "Petticoat" гэх клубт хэд хэдэн хүнийг барьцаалж, "бөмбөг дэлбэлнэ" гэж сүрдүүлсэн байна.

Иймд хэргийн газарт цагдаагийн хэд хэдэн тусгай анги болон удирдлагатай робот, тэсрэх бөмбөгийн техникчид ажилласан талаар олон улсын хэвлэлүүдэд мэдээлжээ. Мөн хэргийн газрын ойролцоох 150 байшингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, иргэдийг тухайн бүсээс хол байхыг уриалж, Эде хот руу явах галт тэрэгнүүдийн хөдөлгөөний цуцалсан байна. Эцэст нь зэвсэгт этгээд шөнийн цэнгээний газраас гараа дээш өргөн гарч ирж, цагдаа нарт бууж өгснөөр хэрэг явдал ямар нэг хохиролгүй намжсан байна. 

Эх сурвалж: BBC