БНСУ-аас Монгол Улсад суух элчин сайд асан Ким Жон Гүг яллагдагчаар татаж, хэрэг нь томорсноор Ерөнхийлөгч Юн Сок Ёлын засаглал ганхаж эхлэв

БНСУ-аас Монгол Улсад суух элчин сайд асан Ким Жон Гүг яллагдагчаар татаж, хэрэг нь томорсноор Ерөнхийлөгч Юн Сок Ёлын засаглал ганхаж эхлэв

Монгол Улсад БНСУ-аас суух Элчин сайдаар ажиллаж байсан Ким Жон Гүг "намын гишүүнчлэлийн өргөдлийг зохиомол үйлдэхэд оролцсон" хэмээн буруутгаж, хугацаанаас нь өмнө солих шийдвэр гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жон Гүг үүрэгт ажилдаа орсноос хойш 1 жил 3 сар орчмын дараа сольж, тус яамны Олон улсын захиргааны хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Чой Жин Воныг Монгол Улсад суух элчин сайдаар томилсон билээ. Үүний дагуу “Намын гишүүнчлэлийн өргөдлийг хууль бусаар ашигласан” гэх хэрэгт сэжиглэгдэж байсан Элчин сайд асан Ким Жон Гүг прокуророос яллагдагчаар татан шалгаж байна.

Тэгвэл тус улсын сөрөг хүчнээс Ким Жон Гү Элчин сайдын хэрэг БНСУ-аас Австралид суугаа элчин сайд И Жон Соптой олон талаараа адил байгаа тул Элчин сайд И Жон Сопыг ч нэн даруй огцруулах хэрэгтэй гэж шаардав.

Харин Хэвлэлийн төлөөлөгч Кан, "Австралид суух Элчин сайд И Жон Соп ч бас ноцтой хэргийн гол сэжигтэн. Тэрбээр “Чае” гэх этгээдийн мөрдөн байцаалтын ажиллагааг багасгахын тулд гадны дарамт шахалт үзүүлсэн гэж үзэн Агаарын цэргийн мөрдөн байцаах алба түүнийг эх орноосоо гарахыг хориглосон. Энэ нь бүр ч ноцтой хэрэг. Элчин сайд Кимийн дуулианаас том хэрэг байж болно. Гэхдээ одоогоор илэрсэн нөхцөл байдлын дагуу улс орноос гарахыг хориглосон Элчин сайд И-г яллах нь зүйн хэрэг” гэв.

Хэрэв Элчин сайд И Жон Сопыг яллагдагчаар татвал ерөнхийлөгч Юн Сок Ёолын засаглалд эмх замбараагүй байдал үүсэж, дипломат ажилчдын хэрэг томоохон асуудал болж хувирах болно.

Учир нь удахгүй Солонгост орон нутгийн сонгууль болно. Нэр дэвшигчдийн сонгуулийн компанит ажил албан ёсоор эхэлсэн. Гэтэл дипломат ажилчдын энэ мэт дуулиан эрх баригч намынханд ихээхэн саад учруулж магадгүй байгаа талаар болон тус улсын ерөнхийлөгчийн засаглалд ч томоохон асуудал дагуулж болох талаар хэвлэлүүд мэдээлж байна. 

Мөн сонирхуулахад, БНСУ-аас Монгол Улсад суух элчих сайд асан Ким Жон Гү нь "яллагдагчдыг өдөөсөн гэж сэжиглэж буй" мэдээлэгч Чо Сон Юнд Вьетнамын дайнд оролцсон ахмад дайчдын жагсаалтыг өгсөн нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм.

Эх сурвалж: N news