Гар утас үйлдвэрлэгч "Xiaomi" корпораци дөрвөн минутын дотор 10 мянган цахилгаан машин борлуулжээ

Гар утас үйлдвэрлэгч "Xiaomi" корпораци дөрвөн минутын дотор 10 мянган цахилгаан машин борлуулжээ

Ухаалаг утасны борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг Хятадын "Xiaomi" корпорацийн "SU7" автомашин өчигдөр танилцуулагдсан даруйдаа дөрвөн минутын дотор 10 мянган ширхэг борлогджээ. Дараагийн гурван минутын дотор энэ тоо хоёр дахин нэмэгдсэн байна.

"Yangtse Evening Post" сонинд бичсэнээр, машины үнэ зөвхөн танилцуулгын явцад ил болжээ. Уг хувилбарын анхны үнэ нь 215,900 юань бол есөн өнгийг хэрэглэгчдэд санал болгож буй.

SU7 загварын стандарт хувилбар нь нэг цэнэглэлтээр 700 км туулах хүчин чадалтай бол, 299,900 юанийн үнэтэй Макс хувилбар хамгийн дээд тал нь 810 км замыг туулах чадвартай аж.