Балтимор хотын гүүрний ослоос үүдсэн хохирлын хэмжээ 3 тэрбум ам.долларт хүрч магадгүй байна

Балтимор хотын гүүрний ослоос үүдсэн хохирлын хэмжээ 3 тэрбум ам.долларт хүрч магадгүй байна

Хоёр хоногийн өмнө АНУ-ын Балтимор хотод 2.5 км урттай автозамын "Francis Scott Key"  нэртэй гүүрэн байгууламж хугарч "Patapsco" гол руу унасан хэрэг явдал гарсан талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байсан.

Энэ талаар АНУ-ын зарим мэдээллийн агентлаг ачааны хөлөг онгоц мөргөсний улмаас тус гүүрэн байгууламж сүйдсэн хэмээн мэдээлж байсан бөгөөд Балтимор хотын албаныхны мэдээлж буйгаар, ослын улмаас хэд хэдэн автомашин гүүрнээс унаж, засварын ажил хийж байсан зургаан хүн нас баржээ. Мөн өчигдөр орой шумбагчид автомашинтайгаа живсэн хоёр хүний цогцсыг нэмж олсон байна.

Даатгалын салбарын мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар Балтиморын боомтын ослын гарз хохирлын хэмжээ 3 тэрбум ам.долларт хүрч магадгүй бөгөөд хэрэв энэ тоонд хүрвэл даатгалын түүхэнд хамгийн их гарз дагуулсан осол болж даатгалын компаниуд асар их хэмжээний алдагдал хүлээхээр байгаа юм. Лондон дахь Lloyd’s банкны мэдээлснээр"Francis Scott Key" гүүр болон гүүрийг мөргөсөн “Дали” усан онгоц хоёулаа даатгалд хамрагдсан байжээ.

Эх сурвалж: Baltimore Banner