Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-оос шат дараатай шийдвэрүүд гарган ажиллаж байгаагийн нэг нь аймаг, сумуудын ЗДТГ, ЭМТ-ийг бүрэн тоноглосон автомашинаар хангах юм.
Үүний хүрээнд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бүрэн тоноглогдсон Toyota Landcruiser-76, Хүдэр, Орхон сум болон Номгон тосгонд түргэн тусламжийн автомашин, Хүнс, хөдөө аж ахуйн газарт Toyota Hilux, Сүхбаатар сумын Засаг Даргын Тамгын газарт УА3-Фургон, Хилийн цэргийн ангиудад бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашиныг олгосныг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын комиссын дарга С.Амарсайхан гардуулан өглөө.
 
             
                                 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                        