Б.Энх-Амгалан: Надад "Улс төрийн захиалгатай" ял оноосон

Б.Энх-Амгалан: Надад "Улс төрийн захиалгатай" ял оноосон

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг гэм буруутай гэж шүүхээс үзэж тэдний нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Шүүх хурлын дараа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөхгүй, явсан байдаг. Тэгвэл эл шийдвэрийн талаар тэрбээр өнөөдөр чуулганы хуралдааны дараа дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотой мэдээлэл өгье. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Гэхдээ би гэм буруугүй учраас давж заалдана. Хүн өөрийгөө мэддэг шүү дээ. Би гэм буруугүй гэдгээ хэлье. Давж заалдах болно. Шүүхийн процесс дуусаагүй, шийдвэр эцэслэн гараагүй байна. Цаг нь болохоор баримттай нотолгоотой мэдээлэх болно. Юмны үнэн мөн нь олдоно. Тиймээс та бүхэн битгий зохиол бичиж, гүтгээрэй. Үүнийг улс төрийн захиалгатай гэж хардаж байна" гэлээ.