ШУУРХАЙ: Ослын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн хоёрынх нь биеийн байдал маш хүнд байна

ШУУРХАЙ: Ослын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн хоёрынх нь биеийн байдал маш хүнд байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24 /өдрийн 01 цагийн орчимд "Дашваанжил"-ын газ тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой ослын улмаас өдгөө түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд нэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан билээ.

Харамсалтай нь Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байсан 19 настай иргэн энэ сарын 26-ны өдөр таалал төгссөн. Харин өдгөө Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа есөн иргэний хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа бол гурван иргэний биеийн байдал хүнд, дөрөв нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. 




Өнөөдөр туулай өдөр

9 минутын өмнө