ШУУРХАЙ: Дэлбэрэлтийн улмаас түлэгдэн энгийн тасагт хэвтэж эмчлүүлж байсан нэг иргэн өнгөрсөн шөнө эрчимтийн тасагт шилжжээ

ШУУРХАЙ: Дэлбэрэлтийн улмаас түлэгдэн энгийн тасагт хэвтэж эмчлүүлж байсан нэг иргэн өнгөрсөн шөнө эрчимтийн тасагт шилжжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24 /өдрийн 01 цагийн орчимд шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой ослын улмаас өдгөө түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд нэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа 10 иргэний тав нь эрчимт эмчилгээний, тав нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг өчигдөр /2024.01.24/ албаныхан мэдээлж байсан юм. Тэгвэл энгийн тасагт хэвтэж эмчлүүлж байсан нэг иргэн өнгөрсөн шөнө эрчимтийн тасагт шилжсэн талаар эх сурвалж мэдээллээ.